BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Үнсэлтийн нууц

Үнсэлт болгон өөр өөр байдаг байх л даа. Цаад хүн нь юу хүсч үнссэнээс л шалтгаалдаг гэж нэг уншиж байсан юм байна.

Саяхан би нэг өдөр, нэг хүнд хэд хэдэн удаа санаадгүй байж байгаад бүүр уруулан дээрээ үнсүүлчихийн. Эхний үед нь за за угийн л ийм зантай юм чинь гэж бодоод л нээх тоосонгүй өнгөрсөн. Тэгтэл бүүр дараа нь дахиад гэмгүй байж байгаад үнсүүлчихдэг байна. Сүүлдээ бүүр дургүй ч хүрэх шиг, балай юм. Бүүр нэг үнсүүлэхдээ тэр бүүр миний хэлийг сороод аягүй удаан үнссэн гээд л бод. Ямар ч санаадгүй байж байхад л тэвэрч аваад л үнсэхийн. Ядаж ямар нэгэн байдлаар үнсэх шалтгаан гарч болно доо. Тэгтэл гэв гэнэт үнсмээр санагдсан юмуу хаашаа юм, зүгээр дэргэд юм яриж сууж байгаад ч юмуу, аль эсвэл зүгээр зогсож байгаад л хүрч ирээд үнсчихсэн.
Би одоо тэрний дуртай цагтай үнсэж байдаг найз банди нь биш дээ ямар. Мэдэхгүй хүн бол найз банди  нь байна гэж андуурмаар. Тэгээд би бүүр гайхаад, бодоод бодоод яагаад тэгсэн юм болоо гэж бодогдоод байх юм. За ганц үнсүүлсэн бол бас яая гэхэв гэтэл бүүр 3.4 удаа нэг өдөр, нэг хүнд тэгж үнсүүлэхээр чинь өөрийн эрхгүй учрыг нь мэдмээр болоод байх юм. Бүүр олны нүдэн дээр шүү. Үнсэх мөрөөрөө үнсэхгүй бас бөөн асуудал болгоод хаячихийнмаа яадаж байтал. Одоо тэгээд л бөөн яриа болж байгаа даа.
Тэгээд гэмгүй байж байгаад хэл аманд орчихлоо. Өөрөөс нь бас шууд асуучихаж чадахгүй. Дэмий л тэнэг мангараар нь жаахан дуудаж байгаад л орхичихсон. Уг нь их сургуульд байхад таалагддаг байсан охин маань л даа. Гэхдээ одоо бол нээх их тэгж сэтгэл хөдөлгөөд байдаггүй юм. Тэгээд яг яагаад тэгсийн болоо гээд л бөөн бодол, нэг юман дээрээс уг нь уруул дээр нь үнсвэл хайртай гэсэн үг гээд л байсан л даа. Тэгээд бодохоор надад тэр хайртай юм боловуу гээд л бодох юм. Тэгэснээ бас зүгээр л алцагнаж байсан юм боловуу гээд л бодох юм.
Мэдэхгүй, мэдэхгүй ямар ч л гэсэн энэ талаар мэдэх хүмүүс байвал надад нэг тайлбарлаад өгөөч, Эмэгтэй хүн ямар үед эрэгтэй хүнийг үнсмээр санагддагийг, бас ямар хүнийг яагаад үнсдэг энэ тэр гээд мэдэх зүйл байвал хэлж өгч туслаач. Өө бас эмэгтэй хүн ер нь хайртай хүнтэйгээ хамт байхадаа /цаад хүн нь хайртай гэдгийг нь мэдэхгүй бол/ ямар зан авир гаргадгийг. Яаж өөртөө хайртай юм байна гэдгийг мэдэх үү хэхэ

4 сэтгэгдэл:

null
mirage

xaxaxa emegtei huniig eregtei hun unseed bn gej bodson eregteig ni emegtei ired unseed bga ym uu

tim bol emegteigiinhaa taallaar bna biz yamar oor ym huussen bish tim uu andaa

tegj bgal oor huntei yavahaas l hoish

♂♥Бусинуулагч♥♀

хэхэ шийдзэн гаруу гү юу хэхэ

Ezen (зочин)

huue nzaa yagaad minii bichsen ymiig endee oruulchihsan bgan bee. Tegeed ch yu ohin geed bichihsen ym bee. Yagaad hvnii ymiig avaad duraaraa zasaad bga ym bee. Chi odoo copypaste ymuu haashaa ym sanaandgvi net hesej yvaad uuriinhuu bichsen ymiig shal uur gazaraas tegeed bas uur utgataigaar unshdag bn sh dee. En ustga za

♂♥Бусинуулагч♥♀

өө яанаа тиймүү би энийг нэг блог эзэмшдэг найзаасаа гуйжаад авсийн. copy гэдгийг мэдсэнгүй ээ уучлаарай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)